Мэдээ, мэдээлэл

"Тавантолгой" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал

“Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, “Тавантолгой” ХК-ийн оффис, Хурлын танхимд хуралдана.

 

Хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, “Тавантолгой” ХК-ийн оффис, Хурлын танхим.

 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2024 оны 08 дугаар сарын 05

 

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

 

1.    Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд тодотгол хийж, төрийн аудитын байгууллагад мэдээлсэн тухай танилцуулга;

2.    Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд тодотгол хийж, төрийн аудитын байгууллагад мэдээлсэн тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлт;

3.    Компанийн 2023 оны ногдол ашиг хуваарилах асуудалтай холбоотой ТУЗ-ийн тогтоолыг хэлэлцэх;

4.    Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах

 

Хурлын материал, хурлаас гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв оффис, компанийн өөрийн байранд ирж болон цахимаар танилцах боломжтой.

 

ХОЛБОО БАРИХ УТАС:  88074978

И-МЭЙЛ ХАЯГ:   [email protected]

  

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих