Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн R-2024-34 дүгээр тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтын хэлбэрээр, цахимаар зохион байгуулж буйг үүгээр зарлаж байна.
Компанийн нэр, байршил:
ХасБанк ХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72.
Хувьцаа эзэмшигчдэд саналын хуудас хүргүүлэх:
ХасБанкны вебсайт, ХасМийтинг (XacMeeting) аппликейшнд байрлуулах замаар.
Эчнээ санал цахимаар хүлээн авах хугацаа:
2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9:00 цагаас эхлэн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл.
Бүртгэлийн өдөр:
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлэх асуудал:
• ХасБанкны 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг зарлан хуваарилах тухай.
Хувьцаа эзэмшигч та хурлын материалтай танилцах бол 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн банкны цахим хуудсанд (www.xacbank.mn) эсвэл хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулагдсан ХасМийтинг аппликейшн-д хандах боломжтой. Та эчнээ саналаа заасан хугацаанд ХасМийтинг аппликейшээр дамжуулан цахим хэлбэрээр өгнө үү.
Холбоо барих:
Утас: +(976)-8508-1888
Цахим шуудангийн хаяг: [email protected]
Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих