Мэдээ, мэдээлэл

““ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЗАХИАЛСАН ХАРИЛЦАГЧДИЙН АНХААРАЛД

Тус компани нь Компанийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах, цаашлаад IPO хийхээр төлөвлөсөн төслийн үйл ажиллагаа компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хэрэгжих боломжгүй болсон тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

“Захиалагчдад мөнгөн хөрөнгийг компанид байршуулсан хугацааны зохих нэмэгдэлтэйгээр буцаан олгох замаар Хувьцаа захиалгын гэрээг дуусгавар болгох”

Иймд хувьцаа захиалгын гэрээ байгуулсан харилцагчид та бүхний мөнгө Арилжааны дансанд тань байршсан тул дараах зааврын дагуу авах боломжтой.

1.      НЭВТРЭН ОРОХ

1.GoodSec аппликейшнийг татан данс нээлгэх үед олгогдсон нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтай нэвтрэн орно. Та нэвтрэх нэрээ мэдэхгүй байгаа бол www.goodsec.mn/check хаягаас харах боломжтой. Хэрэв та нууц үгээ мэдэхгүй байгаа бол нууц үг мартсан дээр дарж бүртгэлтэй утасны дугаарын тусламжтай сэргээн авах боломжтой. Бүртгэлтэй утасны дугаараа сольсон бол салбарт хандан мэдээллээ засварлуулах шаардлагатай.

1.

Аппликейшн татах:

IOS үйлдлийн системтэй гар утсанд

Андройд үйлдлийн системтэй гар утсанд

 

2.      БАНКНЫ ДАНС РУУ АВАХ

2.Аппликейшнийн доор байрлах Данс хэсэгт даран ормогц Арилжааны данс гэдэгт таны мөнгө байршсан байх тул Зарлага дээр дарна.

2.Таны банкны дансны дугаарын мэдээлэл гарах ба та тус дансандаа авахыг хүсвэл Мөнгөн дүнгээ оруулан Үргэлжлүүлэх дээр дарж банкны дансандаа авна.

2.Хэрэв та өөр банкны дансандаа авахыг хүсвэл Аппликейшнийн Бусад хэсэгт даран Данс солихыг сонгож өөр банкны дансаа сольж бүртгүүлэх, цаашлаад дээрх зааврын дагуу тус дансандаа авах боломжтой. Бүртгүүлсэн данс нь таны өөрийн нэр дээрх, овог нэр нь таарсан банкны данс байх ёстойг анхаарна уу.

 

Мөн та мөнгөөрөө Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд оролцон өөр хувьцаат компаниудын хувьцааг авах боломжтой. Та өөр компанийн хувьцааг авахыг хүсвэл Аппликейшний Арилжаа хэсэгт хандаарай. 

 

Та тодорхойгүй зүйл байвал 8096-6484, 7012-1878 утаснаас лавлана уу.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих