Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан засгийн газар, аймаг, нийслэлийн болон монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам 2024 оны 07-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал 2024.07.01-ний өдрөөс эхэлж хөрөнгө оруулагч та Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг ашигтай борлуулсны орлогод ногдох 10%-ын албан татварыг 2024-2026 ОНД 90%-ИАР ХӨНГӨЛЖ 1%-ИАР ТООЦОХ, 2027-2029 ОНД 50%-ИАР ХӨНГӨЛЖ 5%-ИАР ТУС ТУС ТООЦУУЛАН СУУТГУУЛАХ юм.
Албан татвар суутган төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.1.3-д заасны дагуу үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг суутган ногдуулахдаа жигнэсэн дундаж өртгийн аргыг баримтална.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих