Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд ХААН Банкны 2023 оны хувьцааны ногдол ашгаас суутгасан татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх хүсэлтээ хувьцаа эзэмшигчид ХААН Банканд ирүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хөнгөлөлт, татварын буцаан олголтонд хамрагдах боломжтой байна.
Татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх татвар төлөгч:
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.2-д заасан хөгжлийн бэрхшээлтэй татвар төлөгч
Монгол улс болон гадаад улс хооронд байгуулсан “Давхар татварын гэрээ”-ний дагуу гадаад улсын байнгын оршин суугч татвар төлөгч
Бүрдүүлэх бичиг баримт:
Хөгжлийн бэрхшээлтэй татвар төлөгч
Хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт /Дуусах хугацаа 2024.04.05-ны өдрөөс хойш байх E-Mongolia-ийн лавлагаа/
Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх
Ногдол ашгаас суутгасан татвар буцаан авах хүсэлт /Хавсралт 1/
Давхар татварын гэрээтэй орны байнгын оршин суугч
Гадаад улсын байнга оршин суугч Монгол улсад олсон орлогод бууруулсан хувь хэмжээгээр албан татвар ногдуулах тухай маягт /Хавсралт 2 DT-01 маягт/
Оршин суугчийн сертификат /Хүчинтэй хугацаа 2024 он/
Ногдол ашгаас суутгасан татвар буцаан авах хүсэлт /Хавсралт 1/
Хувьцаа эзэмшигчээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр хандах үед бүрдүүлэх бичиг баримтын талаар тайлбарлан дээр дурьдсан бичиг баримтуудыг хүлээн авч ХААН Банкны [email protected] хаягт ирүүлнэ үү. Банк нь шаардлага хангасан бичиг баримтыг ирүүлсэн өдрөөс ажлын 1-2 хоногийн дотор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хувьцаа эзэмшигчийн дансанд шилжүүлэх болно.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих