Мэдээ, мэдээлэл

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

“Говь” ХК-ийн хяналтын багц эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн "Говь" хувьцаат компанийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.60 хувийг худалдан авах санал гаргасан байна.

Худалдан авах санал гаргаж буй этгээд: “Таван Богд Холдингс” ХХК /РД:2543303/;

Худалдан авахаар зарласан нийт хувьцааны тоо ширхэг: 98,292,837 ширхэг;

Хувьцааг худалдан авах саналын эхлэх, дуусах хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл;

Худалдах саналыг хүлээн авах өдөр: 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл;

Худалдан авах санал гаргагчийн компанид эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээ, хувь: 665,378,372 ширхэг хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 85.29%;

Нэгж хувьцааг худалдан авахаар санал болгож буй үнэ: 268.26 төгрөг;

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр: 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр;

Худалдан авах санал гаргах болсон шалтгаан, зорилго: Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор бусад хувьцаа хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах;

Харилцагч та хувьцаагаа худалдах санал гаргах бол 70121878 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих