Мэдээ, мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт https://agm.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулна.

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгнө үү. * Хуралд бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу. * Хуралд E-mongolia ашиглан бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу. * Хуралд, хэрэглэгч бүртгэлээ ашиглан нэвтрэх заавартай энд дарж танилцана уу.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын урьдчилсан саналыг 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан цаасан хэлбэрээр, эсхүл дээрх зааврын дагуу цахим хэлбэрээр өгөх боломжтой.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

* Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

* Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;

* Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

Хувьцаа эзэмшигч Та ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцагч үнэт цаасны компаниар дамжуулж, эсхүл (ЭНД ДАРЖ) хурлын материалтай танилцах боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой мэдээллийг 11-313747 дугаарын утсаар лавлана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих