Мэдээ, мэдээлэл

"Худалдаа, хөгжлийн банк" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагт

Бүртгэх өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Хурал зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банкны төв байрны 1 давхар

Хурал зохион байгуулагдах хэлбэр:  Хосолсон /танхим болон зайнаас/

Хурлын материалтай танилцах: Хувьцаа эзэмшигчид дараах арга, хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай 2024 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн https://investor.tdbm.mn/ цахим хаягт хандан танилцаж болно.

Хуралд оролцох, санал өгөх заавар: Хувьцаа эзэмшигч дараах аргуудын аль нэгээр хуралд оролцож санал өгөх боломжтой. Үүнд:

Танхимаар оролцох:

·         Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигчид хурлын өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 8 цаг 30 минутаас эхлэн 8 цаг 50 минут хүртэл бүртгэлээ хийлгэж, танхимд нэвтэрсэн байна.

·         Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч нь:

o    Хувь хүн бол: Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортыг шалгуулан танхимд нэвтэрнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортыг шалгуулан нэвтэрнэ.

o    Хуулийн этгээд бол: Хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцож буй этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хувьцаа эзэмшигчийн хуралд төлөөлөн оролцох эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр (Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх мэт)-ийн эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Тооллогын комисст хүлээлгэн өгч, өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортыг шалгуулан танхимд нэвтэрнэ.

Цахимаар оролцох:

·         Хуралд зайнаас оролцох хувьцаа эзэмшигчид 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 8 цаг 50 минутаас өмнө investor.tdbm.mn цахим хуудаст хандан зааврын дагуу хуралд цахимаар оролцож, саналаа өгнө.

/Хуралд цахимаар оролцох зааварчилгаа: https://investor.tdbm.mn/sh/ХЭХ%20зааварчилгаа.pdf /

Урьдчилсан санал өгөх:

·         Цаасан хэлбэрээр санал өгөх: Саналын хуудсыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл Худалдаа, хөгжлийн банкны төв байранд Тооллогын комисс хүлээн авна.

·         Цахим хэлбэрээр санал өгөх: Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хуудсанд хандан 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.


0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих