"Багануур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт "Багануур" ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын хурлын танхимд худалдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. Компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2023 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гарсан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;
5. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр, хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17.00 цагаар тасалбар болгоно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн "Багануур-Илч" ХХК, харьяа брокер, дилерийн компанид ирж танилцан хуралд идэвхитэй оролцоно уу.
Хурал хуралдуулах газрын хаяг:
"Багануур" ХК-ийн охин компани "Багануур-Илч" ХХК-ийн 2 давхарт 203 тоот хурлын танхимд /Улаанбаатар хот, Баяндүрх дүүрэг, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 23-1 тоот/
Лавлах утас:
"Багануур-Илч" ХХК: 70157719
Хурал зохион байгуулах комисс: 99044373, 99028967
Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлангийн линкийг хавсаргав
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих