Мэдээ, мэдээлэл

"ГОЛОМТ БАНК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

“Голомт банк” ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4-р сарын 15-ний өдөр 09:00 цагт “Шангри-Ла” зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулна. Бид хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарч хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой мэдээллийг хоёрдугаар удаагаа хүргүүлж байна.

 

Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдэд зориулсан Урьдчилсан санал хураалт 2024.04.03-ны 09:00 цагаас 2024.04.10-ны өдрийн 12:00 цаг хүртэл явагдана. Урьдчилсан санал хураалтад дараах линкээр нэвтрэн оролцоно: https://investor.golomtbank.com/

 

Хурлын бүртгэлийн өдөр буюу 2024 оны 03 сарын 25-ны өдөр хувьцаатай байсан хувьцаа эзэмшигч нар урьдчилсан санал хураалт болон биет хуралд оролцох боломжтой болно. Мөн биечлэн хуралд оролцоход урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй тул хурлын өдөр шууд хүрэлцэн ирэх боломжтой. Дараах материалуудыг хавсаргав. Үүнд:

 

  1. ХЭХ зарлан хуралдуулах тухай ТУЗ-ийн тогтоол;
  2. Хурлын системд нэвтрэх, санал өгөх заавар;
  3. ХЭХ-ын шийдвэрийн төслүүд;
  4. ХЭХ-д оролцох итгэмжлэлийн загвар.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Итгэмжлэлийн загвар нь хувьцаа эзэмшигч хуулийн этгээдүүд Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах төлөөлөгчөө томилоход зориулагдсан болно. 

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих