Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагт
Бүртгэх өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр
Хурал зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банкны төв байрны 1 давхар
Хурал зохион байгуулагдах хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал:
o Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
o 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
o Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр.
· Хэлэлцүүлэх асуудал:
o Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
o Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
· Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
· 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт;
· Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол;
· Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай” тогтоолын төсөл;
· Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай” тогтоолын төсөл.
· Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын саналын хуудас.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид дараах арга, хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай 2024 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн танилцаж болно. Үүнд:
· ХХБ-ны investor.tdbm.mn цахим хаягт хандан танилцах;
· Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандан танилцах;
· Худалдаа, хөгжлийн банкны төв байранд ажлын өдрүүдийн 10:00-17:00 цагийн хооронд Хурал зохион байгуулах комисст хандан танилцах.
Холбоо барих утас: 11 328227
Цахим шуудан: [email protected]
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих