Мэдээ, мэдээлэл

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо: 2024 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 11:00 цагт

Хурал зохион байгуулагдах газар:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр, 17 давхарт.

Бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр.


Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах
  2. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах
  3. Компанийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах /саналын хуудас/
  4. ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах
  5. ТУЗ-ийн төсвийг батлах /саналын хуудас/
  6. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулга батлах /саналын хуудас/

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын урьдчилсан материал:

  • Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан; /2023 оны санхүүгийн тайлангийн хөндлөнгийн аудитын дүгнэлт 2024 оны 3-р сарын 31-ний өдрөөр гарах хүлээлттэй байгаа тул гарсан даруйд олон нийтэд мэдээлнэ/
  • Компанийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
  • Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл;


Жич: 2023 оны санхүүгийн тайлангийн хөндлөнгийн аудитын дүгнэлт 2024 оны 3-р сарын 31-ний өдрөөр гарах хүлээлттэй байгаа тул гарсан даруйд олон нийтэд мэдээлнэ. Урьдчилсан тайланг хурлын материалын "Санхүүгийн тайлан" хэсэгт оруулсан. /Хурлын материал эцэслэгдмэгц та бүхэнд дахин хүргэх болно/

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү


0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих