Мэдээ, мэдээлэл

Хас банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 09:00 цагаас

Бүртгэх өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр

Хурал зохион байгуулагдах газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж -19 хаягт байрлах Шангри-Ла Зочид Буудлын их танхимд

Хурлын материалтай танилцах холбоосhttps://www.xacbank.mn/page/agm-egm-related-materials

 

Хурлаар хэлэлцэх асуудал:

 

Танилцуулах асуудал:

1.  ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тайлан.

Шийдвэрлэх асуудал:

1.   ХасБанкны 2023 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай;

2.   ХасБанкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай;

3.   ХасБанкны 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай;

4.   Ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхэд холбогдуулан ХасБанкны Дүрэмд өөрчлөлт оруулах тухай;

5.   Ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхэд холбогдуулан ХасБанкны Ногдол ашгийн бодлогод өөрчлөлт оруулах тухай;

6.   ХасБанк болон ЕСБХБ нарын хооронд Фреймворк гэрээ байгуулахыг зөвшөөрч, Гүйцэтгэх захиралд Фреймворк гэрээнд гарын үсэг зурахыг даалгах тухай – Банкны хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн оруулсан саналын дагуу;

7.   ХасБанк болон ОУСК нарын хооронд Бодлогын гэрээ байгуулахыг зөвшөөрч, Гүйцэтгэх захиралд Бодлогын гэрээнд гарын үсэг зурахыг даалгах тухай - Банкны хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн оруулсан саналын дагуу;

8.   ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанкинд нэгтгэх хэлбэрээр ХасБанкийг өөрчлөн байгуулах тухай;

9.   Хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурал хүртэл хугацаанд бүрэн эрх хэрэгжүүлэх ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай;

10. ТУЗ-ийн гишүүний цалин урамшууллыг шинэчлэн тогтоох тухай;

11. ТУЗ-ийн 2024 оны төсвийг батлах тухай.


Холбоо барих утас: +(976)-8508-1888

Цахим шуудан: [email protected]

Хавсралтаар: Монгол, Англи хэл дээрх саналын хуудас илгээж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих