ХААН Банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдах болно.
Энэхүү и-мэйлээр Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3.10-т заасан холбогдох баримт бичгийг багцлан хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, дилерийн компаниуд Та бүхэнд үүгээр илгээж байна.
Хурал хуралдах огноо: 2024 оны 4-р сарын 23-ны өдрийн 14:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/
Бүртгэх өдөр: 2024 оны 4-р сарын 05-ны өдөр
Хурал зохион байгуулагдах газар: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхарт, ХААН Театр ;
Хурлын хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/
Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Танилцах асуудал:
a. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
i. “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
ii. 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
iii. “ПиДаблюСи Аудит” ХХК-ийн Банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.
2. Хэлэлцэх асуудал:
a. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
b. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
c. “ХААН Банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж батлах.
Холбоо барих утас: 75153333-3221; 99007781; 86588877
Цахим шуудан: [email protected]
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих