"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт, цахим (зайнаас) хэлбэрээр зохион байгуулагдана.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих