Мэдээ, мэдээлэл

Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

“Голомт банк” ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4-р сарын 15-ний өдөр 09:00 цагт “Шангри-Ла” зочид буудлын хурлын их танхимд хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Бид хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарч Бүх ҮЦК-иудад холбогдож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой зааврыг хавсралтаар хүргүүлж байна.

 

  1. Өнөөдрийн байдлаар систем нээгдэн хурлын материал, нэвтрэх болон санал өгөх заавруудыг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр ажиллаж байна;
  2. Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдрийг 2024 оны 3 дугаар 25-ний өдрөөр тасалбар болгож байгаа тул өөрийн ҮЦК-д бүртгэлтэй харилцагч нарт мэдээлнэ үү;
  3. Аудитлагдсан санхүүгийн тайлан 2024 оны 3 дугаар сарын сүүлээр эцэслэгдэхээр мэдээллийг хүргүүлнэ;
  4. ҮЦТХТ-өөс Тархалтын судалгаа ирэхээр хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг эцэслэн хүргүүлнэ;
  5. Урьдчилсан санал хураалт 2024 оны 4-р сарын 03-ны өдрөөс 2024 оны 4-р сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл явагдана.

Мөн бидний зүгээс 20,000 гаруй хувьцаа эзэмшигч нартаа хүрч ажиллах үүднээс бүхий л нөөц боломжоо ашиглаж байгаа ба тусгайлсан цахим хуудас хөгжүүлж, [email protected] э-мэйл хаягаар санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна.

 Хурлын материалыг энд дарж үзнэ үү.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих