“Сүү” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн №06 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
“Сүү” ХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-24 хаягт орших, “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд танхимаар зохион байгуулж, хуралдуулна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцүүлнэ. Үүнд:
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
- “Сүү” ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашиг тараалтын тайлан болон 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх,
Хавсралтаар та бүхэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол болон хурлын зар, материалуудыг хүргүүлж байна.
Энд дарж үзнэ үү
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих