“Булигаар” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14:00 цагт “Булигаар” ХК-ийн байранд болох тул хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр.
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
- Компанийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүнгийн тайланг танилцуулах;
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- 2023 оны ногдол ашиг тараах эсэх тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах;
- Компанийн 2023 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн хараат бус аудитын дүгнэлтийг танилцуулах;
- Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг танилцуулах;
- Компанийн ТУЗ-ийн цалин урамшуулал, зардлын төсөв батлах;
- Компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох;
Хавсралтаар илгээсэн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалтай танилцана уу. Энэхүү холбоосыг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд дамжуулан өгч, хурлын материалтай танилцах боломжтой.
Холбоо барих утас: 99190037, 99050358, 89891979
И-мэйл хаяг: info@buligaar.com
“Булигаар” ХК-ийн албан ёсны хаяг, байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Арьс ширний үйлдвэрийн хашаа, Өөрийн байр.
Хурлын материалыг энд дарж үзнэ үү.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих