“БиДиСЕК” ҮЦК ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 сарын 02 -ны өдөр 10:00 цагт http://agm.mn/ холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2024 оны 03 сарын 11
Цахим хурал зохион байгуулах холбоос: https://agm.mn/
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүгнэлтийг тайлагнах
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг танилцуулах
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны төсөв батлах
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичгийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 -р сарын 01-ний өдөр хүртэл ажлын өдрүүдэд 0900-1800 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байранд ирж танилцах, эсвэл харьяалагдах Үнэт Цаасны Компаниас авч танилцах боломжтой.
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид саналаа бүртгэлтэй брокер, дилерийн компаниар дамжуулах, компанийн байранд биеэр ирж цаасаар өгөх боломжтой. Урьдчилан санал авах сүүлчийн хугацааг 2024 оны 04 сарын 01-ний өдрөөр тасалбар болгоно.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын Өргөн Чөлөө 27/1 “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байр
Утас: 75551919, 80498649
Электрон шуудангийн хаяг: [email protected], [email protected]
Хавсралтаар хурлын материал болон саналын хуудас хүргүүлж байна.
https://goodsec.mn/storage/uploads/news/2024/BDS%20%D0%A5%D0%AD%D0%A5%202024.pdf
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих