2024 оны 2 сарын 16-ны өдөр “Монос хүнс ХК” ээлжит ТУЗ-ийн хурал зохион байгуулагдлаа.Уг хуралаар Ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-н шийдвэр гарсан бөгөөд 2024 оны 4 сарын 20-ны өдөр болох хувьцаа эзэмшигчдийн хуралаар уг асуудлыг хэлэлцэх юм. Монос Хүнс ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого өнгөрсөн оноос 12% өсч 31.7 тэрбум төгрөг, цэвэр ашиг 14% өсч 3.6 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна.
Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдээ бүртгэх өдрийг 2024.03.13 өдрөөр тасалбар болгон тогтоожээ.
Бүртгэлийн өдөр гэдэг нь:
Тухайн компанийн хувьцааг тус өдрөөр эзэмшиж буй хувьцаа эзэмшигч нь “Хувьцаа эзэмшигчдийн хурал”-д оролцох эрхтэй юм.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих