ХасБанк ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн R-2023-84 дүгээр тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахгүйгээр эчнээ санал хураалт хэлбэрээр явуулахаар боллоо.
Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024/01/02-ны өдөр
Хувьцаа эзэмшигчдэд саналын хуудас хүргүүлэх өдөр: 2023/12/20-ны өдөр
Саналын хуудас хүлээж авах эцсийн хугацаа: 2024/02/02-ны өдрийн 16:00 цаг
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд:
• ХасБанкны Ногдол ашгийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлах тухай
• ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг зарлан хуваарилах тухай
Гүүдсек ҮЦК-ийн харилцагчид та бүхэн хурлын материалтай танилцах, саналаа өгөх бол ажлын өдрүүдэд төв салбарт хандана уу.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих