"Төрийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтаар явуулахаар шийдвэрлэжээ.
Саналын эрхтэй ХЭ-ийн бүртгэлийн өдөр: 2023/12/22
Саналын хуудсыг хүлээж авах эцсийн өдөр: 2024/01/25-ны өдрийн 18:00 цаг
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал:
1. “Төрийн банк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:
2. “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт :
1. Эчнээ санал хураалтын шийдвэрийн төсөл;
2. Эчнээ санал хураалтын саналын хуудас
Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд:
• “Төрийн банк” ХК-ийн цахим хуудас https://www.statebank.mn/ ,
• Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани,
• “Төрийн банк” ХК-ийн Төв байрны 1-р давхар, эсхүл өөрт ойрхон байрлах салбар нэгжид хандан хурлын материалтай танилцан, санал өгөх боломжтой.
"Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигч та доорхи линкээр орж хурлын материалтай танилцана уу.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих