“ХААН Банк” ХК нь эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, ногоон барилга, ногоон тээвэр, тогтвортой хөдөө аж ахуйн орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах замаар сөрөг нөлөөг бууруулах байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа санхүүжүүлэх ногоон санхүүжилтын багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлж байна.
Уг зорилтын хүрээнд “ХААН Банк” ХК дотоодын зах зээлд анхны “Ногоон бонд”-ийг гаргаж байна.
БОНДЫН НӨХЦӨЛ:
· Олон нийтэд танилцуулах, сурталчлах ажиллагаа эхлэх хугацаа: 2023.12.06 – 2023.12.08
· Захиалга авч эхлэх хугацаа: 2023.12.11-2023.12.12 /захиалга 100% бүрдмэгц хаагдана/
· Нийт татан төвлөрүүлэх үнийн дүн: 17.0 тэрбум төгрөг
· Бондын нэрлэсэн үнэ- 100’000 төгрөг
· Бондын хугацаа: 3 хүртэл жил
· Бондын хүү: 16.0%
· Хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд
· Баталгаа: Барьцаагүй /СЗХ-ны “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 2.8-д тусгаснаар дотоодын эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалахгүй байж болно/
Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга: Энд дарж үзнэ үү.
АНХААРУУЛГА : Захиалгын сан дүүрсэн тохиолдолд анхдагч захиалга хаагдана.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих