“Омни ассет ТЗК” ХХК нь жилийн 19.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023.11.22-ны өдрөөс 11.28-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд хүлээн авна.
Үнэт цаасны нэр: "Омни Ассет" ХБҮЦ
Үнэт цаасны тоо ширхэг: 60,000 ширхэг
Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Үнэт цаасны нийт үнийн дүн: 6,000,000,000 төгрөг
Үнэт цаасны жилийн хүү /татварын өмнөх/: Жилийн 19.60%
Үнэт цаасны жилийн хүү/татварын дараах/: Жилийн 18.62%
Үнэт цаасны хугацаа: 24 сар
Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Жилд 1 удаа
Үнэт цаасны төлбөр төлөгдөх эх үүсвэр: Хөрөнгийн багцын зээлийн үндсэн болон хүүгийн орлого
Анхааруулга: Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувьд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.
Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих