Мэдээ, мэдээлэл

2023.10.16-НЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Өнөөдрийн арилжаагаар:

  • Энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 264,201,727 төгрөгийн үнийн дүн бүхий 655,358 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
  • Хөрөнгө оруулалтын сангийн 56,404 ширхэг нэгж эрх 14,268,815 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 9,988,000 төгрөгөөр,
  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,192,000 юань буюу 3,871,293,440 төгрөгөөр,
  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 582,000 ам.доллар буюу 2,009,692,560 төгрөгөөр,
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 503,200 ам.доллар буюу 1,737,589,856 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,907,034,398 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.76% хувиар буурч, 34,677.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,244,198,232,909 төгрөг боллоо.


0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих