Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 105,655,460 төгрөгийн үнийн дүн бүхий 1,468,798 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,243 ширхэг нэгж эрх 6,561,811 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 25 ширхэг 2,475,000 төгрөгөөр
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 823,6421,120 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 261,625 ам.доллар буюу 90,3506,240 төгрөгөөр,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 499,800 ам.доллар буюу 1,726,029,312 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 10,980,648,943 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.8% хувиар өсч, 35,299.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,297,851,264,255 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих