Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 85,712,463 төгрөгийн үнийн дүн бүхий 705,412 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,003 ширхэг нэгж эрх 1,493,775 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг бонд 299,670 төгрөгөөр,
- Багцын арилжаанд нийт 9,388,805 ширхэг үнэт цаас 1,262,338,821 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,178,278,400 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 264,875 ам.доллар буюу 914,981,551 төгрөгөөр,
- "Тавантолгой" ХК-ийн 74 багц 473,600 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 67,298,560 ам.доллар буюу 232,475,472,678 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 242,918,577,358 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 35,017.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,265,484,683,612 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих