Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 174,428,172 төгрөгийн үнийн дүн бүхий 639,320 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,053 ширхэг нэгж эрх 6,941,134 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 4,700 ширхэг үнэт цаас 234,812,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,207 ширхэг бонд 2,020,632,410 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 93,860 ширхэг үнэт цаас 550,002,000 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,784,000 юань буюу 3,210,120,960 төгрөгөөр,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 510,000 ам.доллар буюу 1,762,044,900 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,958,981,576 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.91 нэгжээр өсч, 34,812.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,173,862,276,058 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих