Мэдээ, мэдээлэл

2023.10.04-НИЙ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Өнөөдрийн арилжаагаар:

  • Энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 150,498,553 төгрөгийн үнийн дүн бүхий 959,457 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
  • Хөрөнгө оруулалтын сангийн 42,938 ширхэг нэгж эрх 20,725,043 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 85 ширхэг бонд 8,501,060 төгрөгөөр,
  • “Энержи Ресурс” ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 35,328,000  юань буюу 16,728,867,840 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 16,909,092,496 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.38% хувиар буурч, 34,218.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,013,782,359,309 төгрөг боллоо.


0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих