Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 192,241,968 төгрөгийн үнийн дүн бүхий 1,197,578 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,258 ширхэг нэгж эрх 3,186,408 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 188 ширхэг үнэт цаас 18,005,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 295 ширхэг бонд 29,529,500 төгрөгөөр,
- Тендер саналын арилжаагаар "Хөвсгөл" ХК-ийн 48,460 ширхэг үнэт цаас 4,070,640 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,016,000 юань буюу 2,850,440,960 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 312,000 ам.доллар буюу 1,079,364,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 4,176,838,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.57% хувиар буурч, 35,235.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,231,929,007,965 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих