Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 306,640,734 төгрөгийн үнийн дүн бүхий 1,258,875 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,333 ширхэг нэгж эрх 6,120,046 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,848 ширхэг бонд 270,560,000 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,256,000 юань буюу 7,699,491,840 төгрөгөөр,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,776,000 ам.доллар буюу 255,217,743,360 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 291,000 ам.доллар буюу 1,006,673,760 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 264,507,229,740 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.37% хувиар өсөж, 35,436.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,288,846,385,793 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих