Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 339,220,363 төгрөгийн үнийн дүн бүхий 1,001,744 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,496 ширхэг нэгж эрх 29,502,812 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,002 ширхэг бонд 100,120,000 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,757,987,840 төгрөгөөр,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 20,505,600 ам.доллар буюу 70,959,013,632 төгрөгөөр, 25 багц 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 25,632,000 ам.доллар буюу 88,698,767,040 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 328,500 ам.доллар буюу 1,136,764,395 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 169,021,376,082 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.55% хувиар өсөж, 35,306.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,237,404,444,583 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих