Мэдээ, мэдээлэл

2023.09.21-НИЙ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Өнөөдрийн арилжаагаар:

  • Энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 461,187,047 төгрөгийн үнийн дүн бүхий 2,120,704 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,416 ширхэг нэгж эрх 7,209,929 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 343 ширхэг үнэт цаас 25,650,000 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 864 ширхэг үнэт цаас 86,381,980 төгрөгөөр,
  • Багцын арилжаагаар  863,108 ширхэг үнэт цаас 906,263,400 төгрөгөөр,
  • "Хангад эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 15,360,000 юань буюу 7,289,702,400 төгрөгөөр,
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 65 багц 416,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,257,600 ам.доллар буюу 253,775,315,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 262,551,706,796 үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 34,638.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,984,471,459,334 төгрөг боллоо.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих