Мэдээ, мэдээлэл

2023.09.20-НИЙ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Өнөөдрийн арилжаагаар:

  • Энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 431,622,643 төгрөгийн үнийн дүн бүхий 1,106,589 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,873 ширхэг нэгж эрх 6,010,749 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2 ширхэг  200,000 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,136 ширхэг үнэт цаас 212,998,280 төгрөгөөр,
  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,206,099,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,856,930,872 үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 34,748.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,891,632,610,561 төгрөг боллоо.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих