Мэдээ, мэдээлэл

2023.09.19-НИЙ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Өнөөдрийн арилжаагаар:

  • Энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 207,572,934 төгрөгийн үнийн дүн бүхий 387,401 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,071 ширхэг нэгж эрх 3,807,849 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 718 ширхэг үнэт цаас 71,768,500 төгрөгөөр,
  • "Энержи Ресурс" ХХК-ийн  2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,400,000 юань буюу 3,041,600,000 төгрөгөөр болон 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,212,320,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,537,069,283 үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 34,769.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,880,053,371,030 төгрөг боллоо.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих