Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,470,808 төгрөгийн үнийн дүн бүхий 599,777 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,063 ширхэг нэгж эрх 1,324,154 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,435 ширхэг үнэт цаас 843,078,250 төгрөгөөр,
- "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 7,628,960,000 төгрөгөөр,
- "Монголросцветмет" ТӨҮГ-ын 17 багц 51,000 тонн FE 65% төмрийн баяжмал 5,074,500 ам.доллар буюу 17,588,115,510 төгрөгөөр,
- "Монголросцветмет" ТӨҮГ-ын 7 багц 21,000 тонн FE 65% төмрийн баяжмал 2,089,500 ам.доллар буюу 7,242,165,210 төгрөгөөр,
- "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 571,200 ам.доллар буюу 1,979,767,776 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 35,434,881,708 үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.11% хувиар өсч, 35,020.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,975,947,791,590 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих