"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.
Одоо мөрдөгдөж буй хууль, дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ 2020 оны тавдугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй хувьцааны дансаар ногдол ашгийг олгох юм. Уг шийдвэртэй холбогдон иргэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
1. Дансаа нээлгэж амжаагүй иргэд яаралтай дансаа нээлгэх.
Онлайн данс нээх Данс нээх заавар зөвлөгөө
2. Бүртгэлийн алдаатай, данс нь баталгаажаагүй иргэд залруулж бүртгэлээ баталгаажуулах
3. Банкны данс мэдээллээ шинэчлээгүй иргэд өөрийн нэр дээрх банкны дансыг оруулж шинэчлэх
Гүүдсек Үнэт цаасны компани
☎ 11-331878
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих