"Монложистикс Холдинг" ХХК нь нийт хувьцааныхаа 15% буюу 59,378,822 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 185 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 10,98 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Анхдагч зах зээлийн захиалга 2023.09.11 - 09.15 өдрүүдэд 15:00 цаг хүртэл явагдана.
Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасан тогтоосон үнийн аргаар худалдана.
Үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтыг дараах байдлаар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
- Ердийн захиалгын 500 ширхэг ба түүнээс доош хэмжээтэй хэсгийг 100% биелүүлж, давсан хэсгийг хувь тэнцүүлэн хуваарилна.
- Стратегийн тодотголтой хөрөнгө оруулагчийн захиалгын доод дүн 50 сая төгрөг буюу 270,271 ширхэг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчийн захилга 100% биелэх ба 6 сарын хугацаанд тусгаарлагдана.
- Үнэт цаасны танилцуулгыг: Энд дарж үзнэ үү.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих