Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 355,406,060 төгрөгийн үнийн дүн бүхий 857,388 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,183 ширхэг нэгж эрх 10,192,733 төгрөгөөр,
- Багцын арилжаагаар Инвескор ХК-ийн 178,732 ширхэг хувьцаа 1,000,005,540 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,963 ширхэг үнэт цаас 196,221,480 төгрөгөөр,
- “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 15,488,000 юань буюу 7,334,497,280 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 8,896,323,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.04% хувиар буурч, 34,811.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,256,942,004,694 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих