Тээвэр ложистикийн салбарт тэргүүлэгч “Монложистикс Холдинг” ХХК нь олон нийтэд хувьцаагаа санал болгон гаргаж байна. Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авахаар боллоо.
“Монложистикс Холдинг” ХХК нь нийт хувьцааныхаа 15.0 хувьтай тэнцэх 59,378,822 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 185 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 10.98 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих