Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 155,936,060 төгрөгийн үнийн дүн бүхий 852,852 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,631 ширхэг нэгж эрх 3,629,688 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 783 ширхэг үнэт цаас 76,637,060 төгрөгөөр,
- “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас дутуу коксжих нүүрс 5,120,000 юань буюу 2,445,209,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 2,681,412,408 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.03% хувиар өсч, 34,579.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,299,535,231,791 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих