Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 173,550,563 төгрөгийн үнийн дүн бүхий 1,113,015 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,747 ширхэг нэгж эрх 4,780,252 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,350 ширхэг үнэт цаас 634,933,500 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 46,730 ширхэг үнэт цаас 250,005,500 төгрөгөөр,
- “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 100 багц 640,000 тн 1/3 коксжих нүүрс 62,144,000 ам.доллар буюу 215,824,869,120 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 216,888,138,935 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.71% хувиар өсч, 34,940.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,376,066,662,189 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих