Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 226,404,455 төгрөгийн үнийн дүн бүхий 645,938 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 635,046 ширхэг нэгж эрх 643,997,540 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,050 ширхэг үнэт цаас 404,878,500 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 94,928 ширхэг үнэт цаас 495,049,520 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,720,000 юань буюу 7,012,608,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 8,782,938,015 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.35% хувиар өсч, 34,695.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,275,716,009,068 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих