Өнөөдрийн арилжаагаар:
- Энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 223,952,253 төгрөгийн үнийн дүн бүхий 517,310 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 428,852 ширхэг нэгж эрх 392,073,502 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,845 ширхэг үнэт цаас 284,386,260 төгрөгөөр,
- "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,848,000 юань буюу 7,073,141,760 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,973,553,775 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 3.3% хувиар буурч, 34,231.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,199,530,300,212 төгрөг боллоо.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих