Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн брокер. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаануудыг эрхэлдэг. 2022 оны 9,10-р сард Төрийн банк ХК-ийн IPO буюу олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болгох үйл ажиллагаанд андеррайтераар ажилласан туршлагатай. Улаанбаатар хот болон 14 аймагт салбартай, хамгийн олон харилцагчтай үнэт цаасны компани.
Манай компани нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Уул уурхайн биржийн тухай” хууль мөн холбогдох журам, шаардлага, стандартын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зуучлагчаар ажиллах тусгай зөвшөөрөл бүхий уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт хийдэг брокерийн компани болохоор төлөвлөн ажиллаж байна.
Манай компани нь уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжаанд танай байгууллагыг төлөөлөн найдвартай шуурхай ажиллана.
Холбоо барих2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулахтай холбоотой дараах журмууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнд:
2023/06/02-нд Санхүүгийн зохицуулах хороо дээрх журмуудыг баталсан
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам
2023/06/12-нд Санхүүгийн зохицуулах хороо дээрх журмыг баталсан
2023/06/26-нд Монголын хөрөнгийн бирж дээрх журмуудыг баталсан