Үйлчилгээ дэлгэрэнгүй

Арилжааны зуучлалын үйлчилгээ

Монголын Хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаалагдаж буй нийт 200 гаруй Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах болон худалдах захиалгыг орон зайнаас үл хамаарч цахим үйлчилгээгээр дамжуулан өгөх боломжтой. Та өөрийн нэр дээр хувьцаа худалдан авахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

  • Манай компанид Үнэт цаасны данс нээлгэж баталгаажуулсан байх.
  • Хувьцаа авахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг өөрийн нэр дээр байршуулсан байх
  • Худалдан авах Үнэт цаасны талаар судалсан байх.

Та өөрийн хувьцааг худалдахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

  • Манай компанид Үнэт цаасны данс нээлгэж хувьцаа нь тухайн Үнэт цаасны дансанд байршсан байх
  • Аль нэг арилжааны банкинд харилцах данстай байх