ТӨРИЙН БАНК - IPO

Гүүдсек ҮЦК нь Төрийн банкны олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгох ажилд андеррайтераар ажиллаж байна.

Танилцуулга

590₮

Нэгж хувьцааны үнэ

2022.09.30
- 2022.10.06

Захиалга авах хугацаа

22.1 тэрбум

Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ

Үнэт цаасны товч мэдээлэл

590₮

Нэгж хувьцааны үнэ

5%

Нэмж гаргаж буй хувьцааны олон нийтийн эзэмших хувь

2022.09.30

Захиалга эхлэх хугацаа

37,475,000 ш

Санал болгож буй нийт тоо ширхэг
- 70% стратегийн хөрөнгө оруулагч
- 30% жижиг хөрөнгө оруулагч

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга үзэх бол ЭНД ДАРЖ үзнэ үү

Үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигчид

Хувьцаа гаргахаас өмнөх хувь хэмжээ
Хувьцаа эзэмшигч Хувьцаа гаргахаас өмнө Хувьцаа гаргасны дараа
Эзэмшиж буй хувьцааны тоо Эзэмшлийн хувь Эзэмших хувьцааны тоо Эзэмшлийн хувь
1 Сангийн яам 372,000,000 52.25% 372,000,000 49.63%
2 Хадгаламжийн даатгалын корпораци 340,000,000 47.75% 340,000,000 45.37%
3 Олон нийт - - 37,475,000 5.0%
НИЙТ ДҮН 712,000,000 100% 749,475,000 100%

Санхүүгийн үзүүлэлтүүд /2021 он/

Нийт хөрөнгө - 3.8 их наяд ₮

Эздийн өмч - 388 тэрбум ₮

Татварын дараах цэвэр ашиг - 45.7 тэрбум ₮

Харилцагчдад олгосон зээл - 2.2 их наяд ₮

Харилцагчдын харилцах, хадгаламж - 2.8 их наяд ₮

Хүүгийн орлого - 363.5 тэрбум ₮

Хүүгийн зардал - 190.6 тэрбум ₮

Төрийн банкны тухай

2009 онд Сангийн сайдын тушаалаар 100 хувь Төрийн өмчит Төрийн банкийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн

Үнэт цаас гаргагчийн тухай

Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 348 тоот тогтоолын дагуу Сангийн сайдын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 259 тоот тушаалаар 100 хувь Төрийн өмчит Төрийн банкийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн.

Төрийн банкийг Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус банк нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монголын банк, санхүүгийн салбар дахь өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож, орчин үеийн банкны үйлчилгээг ард иргэддээ саадгүй хүргэн ажиллаж байна.

  • 495 салбар нэгж
  • 347 АТМ, 5500 гаруй ПОС
  • 2.3 сая харилцагч

Төрийн банк нь арилжааны банкуудаас хамгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн санал болгодог бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 144 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг төрлөөр нь ангилвал :
Харилцах хадгаламж - 26, Зээл - 58, Карт - 24, Цахим үйлчилгээ - 9, Бусад - 27 төрөл

Санхүүгийн үзүүлэлт

Бусад банкнуудтай Төрийн банкийг харьцуулахад

харьцуулалт

Захиалга өгөх

Төрийн банкны хувьцааг худалдан авах арга замууд

Төрийн банкны Гялс банк

1-р арга

  • Төрийн банкны интернет банкны эрхтэй бол өөрийн эрхээрээ вэбээр нэвтрэн орж захиалга өгөх боломжтой
  • Хэрвээ үнэт цаасны дансгүй бол Гүүдсек эсвэл Өлзий&Ко-д хувьцааны данс нээлгэх боломжтой
  • Данс нээх хураамж - 2000₮
  • Арилжааны шимтгэл - 1%
Гялс банк

Бусад ҮЦК харилцагчид

3-р арга

  • Тухайн ҮЦК-тайгаа холбогдож захиалга өгөх
  • Хэрэв дансгүй бол эхний 2 аргаас сонгож данс нээлгэж захиалга өгөх боломжтой
  • Хэрэв Гүүдсек ҮЦК-д данс нээлгэх бол доор байгаа товч дээр дарна уу
Данс нээлгэх

Түгээмэл асуулт хариултууд

Доорх асуулт хариултаас мэдээлэл авна уу

  • Гүүдсек ҮЦК-ны харилцагч нар Гүүдсек-н вэб системээр арилжаанд оролцож буй тохиолдолд - 0.56%
    Төрийн банкны Гялс банк болон Өлзий Энд Ко Капитал ҮЦК-иар дамжуулан анхдагч арилжаанд оролцож буй тохиолдолд 1%

  • Хэрвээ хувьцааны дансгүй бол заавал хувьцааны буюу үнэт цаасны данс нээлгэж байж Төрийн банкны IPO-д оролцох боломжтой болно.
    Андеррайтер ҮЦКомпаниуд болох “Өлзий Энд Ко Капитал” болон “Гүүдсек” ҮЦК аль нэгийг нь сонгон дансаа нээлгэж арилжаанд оролцож болно.
    Мөн Төрийн банкны интернет банк буюу Гялс банкны вэбээр дансаа нээлгэж арилжаанд оролцож болно.
    1.Гүүдсек: Данс нээх хураамж: 7500₮
    Данс нээх боломжууд:
    - Чат бот: m.me/goodsecmongolia
    - Цахим хуудас: www.goodsec.mn/online
    - Өөрийн биеэр салбар дээр очих: Салбаруудын хаяг байршил харах

    Данс нээх хураамж хийх банкны данс: Хаан банк, 5111466855, Гүйлгээний утга: РД + Утасны дугаар
    2.Өлзий Энд Ко Капитал:
    Данс нээх хураамж: 10000₮
    Дэлгэрэнгүйг www.ucc.mn болон 7777-6377
    3.Төрийн банкны Гялс банк /зөвхөн вэбээр/ Энд дарна уу :
    “Төрийн банкны IPO захиалга” хэсэгт хэрвээ үнэт цаасны дансгүй бол Андеррайтер 2 компаниас сонгон данс нээх цэс байгаа.
    4.Үүнээс гадна бусад ҮЦК-удад хувьцааны дансаа нээлгэн арилжаанд оролцох боломжтой.

  • Үнэт цаасны компанид данстай байх ёстой. 500 сая ₮-с доош дүнгээр арилжаанд орно.

  • Андеррайтер ҮЦК болон Төрийн банктай гэрээ хийн анхдагч арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчийг хэлнэ.
    Онцлог:
    - 50 сая төгрөг болон түүнээс дээш дүнгээр захиалга өгнө. Дээд хэмжээ 500 сая төгрөг.
    - Анхдагч арилжаа дууссанаас хойш 6 сарын хугацаанд үнэт цаасаа худалдах боломжгүй.
    - Захиалга 100% биелнэ.
    Стратегийн хөрөнгө оруулагч болохын тулд өөрт ойрхон Төрийн банкны салбарт очиж уулзах эвсэл Үндсэн андеррайтер “Өлзий энд Ко Капитал” ҮЦК-тай холбогдох шаардлагатай.
    Гүүдсек ҮЦК хувьд голчлон Жижиглэн хөрөнгө оруулагч нарыг хариуцан ажиллаж байгаа болно.

  • Анхдагч арилжаанд энгийн буюу ямар нэг онцгой нөхцөл, гэрээгүйгээр ҮЦК-удаараа дамжуулан оролцож буй хөрөнгө оруулагчийг хэлнэ. Онцлог:
    - Дээд хэмжээ 500 сая төгрөг хүртэл оролцох боломжтой. Доод хязгаар байхгүй.
    - Захиалга давж биелсэн тохиолдолд хувь тэнцүүлнэ.
    - Хоёрдогч арилжаанд шууд оролцох боломжтой.

  • Анхдагч арилжааны хугацаанд татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн дүнгээс давсан хэмжээний худалдан авах захиалга орж ирсэн тохиолдолд Хувь тэнцүүлэлц явагдана. Ихэвчлэн заавал биелэх дүнг тогтоож өгдөг бөгөөд түүнээс давсан дүнг хуваарилдаг болно. Ингэснээр захиалга өгсөн тоо ширхгээс бага тооны үнэт цаас хөрөнгө оруулагч нарт оногддог. Хувь тэнцүүлж хасагдсан мөнгөн дүн нь тухайн иргэний хувьцааны дансанд эргэн байршина.

  • Үнэт цаасны компаниуд дээр Хуулийн этгээд, Гадаад улсын иргэн, Насанд хүрээгүй иргэд бүгд үнэт цаасны данс нээх боломжтой байдаг. Тухайн үнэт цаасны дансаараа дамжуулан Төрийн банкны IPO-д оролцох бүрэн боломжтой.

  • Өөрийн үнэт цаасны данс бүхий ҮЦК-аараа дамжуулан оролцох бүрэн боломжтой. Гүүдсек ҮЦК хувьд 100% онлайн тул хүссэн үедээ өөрийн нэвтрэх мэдээллээрээ цахим хуудсанд нэвтрэн захиалгаа өгнө. Үнэт цаас худалдан авах мөнгийг Гүүдсек ҮЦК-ийн номинал дансанд байршуулах шаардлагатай.

  • 1. Гүүдсек харилцагчид:
    www.goodsec.mn/login Гүүдсекийн цахим хуудсанд өөрийн нэвтрэх мэдээллээр дамжуулан нэвтэрч “IPO захиалга” хэсэгт захиалгаа өгнө.
    Захиалга өгөхийн өмнө номинал дансыг хувьцаа худалдан авах дүн, арилжааны шимтгэлийн хамт цэнэглэх шаардлагатай.
    Номинал данс: Хаан банк, 5704318133, Гүйлгээний утга: РД + Утасны дугаар + SBM
    2. Өлзий Энд Ко Капитал харилцагчид:
    Өлзий Энд Ко Капитал ҮЦК-ийн апп болон цахим хуудсаар дамжуулан захиалгаа өгнө. Дэлгэрэнгүйг www.ucc.mn болон 7777-6377
    3. Төрийн банкны Гялс банк:
    Интернет банкны эрхээрээ дамжуулан Гялс банкны цахим хуудсанд нэвтрэн “Гүйлгээ” цэсны “Төрийн банкны IPO захиалга” хэсэгт захиалгаа өгөх боломжтой. Аппликейшн дээр уг цэс байхгүй.
    Үнэт цаасны дансгүй харилцагчид мөн уг хэсэгт 2 андеррайтер ҮЦК-с сонгож хувьцааны данс нээлгэж болно. Данс нээх хураамж болон арилжааны дүн, шимтгэлийг төрийн банкны харилцах данснаасаа шууд төлнө.

  • Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн найдвартай үнэт цаас нь Засгийн бонд болон төрийн оролцоотой үнэт цааснууд байдаг. Учир нь ямар ч компаниас илүүтэй Төр дампуурах магадлал хамгийн бага байдагтай холбоотой юм. Мөн Монгол улсад өмнө нь дампуурч байсан банкнуудын туршлагаас үзэхэд бүгд их хэмжээний цөөн зээлдэгч нартай байсан. Төрийн банкны хувьд эсрэгээрээ дээд тал нь 5 тэрбум төгрөг хүртэл зээл олгодог, голцуу жижиг дунд үйлдвэрлэгч болон иргэдийн жижиг зээлийг олгодог.

  • Иргэдэд олгох зээлийн багцыг санхүүжүүлнэ. Тодорхойлбол:,
    1. Байгаль орчин, нийгэм, засаглалын зарчимд нийцсэн зээлийн бүтээгдэхүүн – 50%
    2. Дундаж давхаргыг дэмжсэн зээлийн бүтээгдэхүүн – 50%

  • Төрийн банкны зүгээс ногдол ашгийн бодлогодоо доорх нөхцөлүүд зөрчигдөөгүй тохиолдолд ногдол ашиг тараахаар тусгасан байна.
    -Тухайн жил ашигтай ажилласан
    -Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан
    -Шаардлагатай бизнес төлөвлөгөөнд тусгасан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн
    Ер нь ямар ч компани тухайн компанийн санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхгүй хэмжээнд ногдол ашиг тараах бодлого барьдаг. Төрийн банкны хувьд ч гэсэн ижил юм. Эцсийн дүндээ хувьцааг нь худалдан авч буй та өөрөө Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа дамжуулан ногдол ашиг олгох эсэхэд нөлөөлөх боломжтой юм.

  • Та 1 ширхэг хувьцаа авсан ч таны нэг ширхэг хувьцаа нэг саналын эрхтэй гэж ойлгож болно. Тэгэхээр аль болох олон хувьцаа авах тусам таны саналын эрхийн тоо нэмэгдэнэ гэсэн үг.

  • IPO гаргаж буй ихэнх компаниуд ирээдүйн ашиг орлогыг нэгж хувьцааны үнэд шингээн гаргадаг. Төрийн банкны хувьд огт тэгэлгүй яг одоогийн байгаа үзүүлэлтүүдэд суурилж үнэлгээг хийсэн. Тийм учраас ирээдүйд Төрийн банкны олох ашиг, орлого бүхэн хувьцааны үнэд эергээр нөлөөлнө. Төрийн банкны IPO танилцуулга болон богино хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 2024 он гэхэд 5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй болох бололцоотой юм.

  • Монгол улсын санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг Банкны салбар, тэр дундаа систем нөлөө бүхий гэгдэх 5 том банк нар бүрдүүлж байна. Гэтэл уг банкнууд хаалттай бүтэцтэй, хувь эзэмшил нь төвлөрөл ихтэй, цөөн тооны этгээдүүдээс бүрдэж байгаа нь шударга бус өрсөлдөөний суурь болж өгч байгаа юм (Танил талдаа их хэмжээний зээл олгох г.м). Тийм учир Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж 2023 оны 6 сарын дотор тус 5 банкнуудыг нээлттэй компани болгохоор болсон. Ингэснээр банкнуудын дотоод Засаглал сайжирч Монгол улсын санхүүгийн салбарын төвлөрөл буурах нөлөөтэй юм.

Холбоо барих

Төрийн банктай холбоотой мэдээллийг дараах лавлах утас болон онлайн сувгуудаас авах боломжтой

ТӨРИЙН БАНКНЫ ЛАВЛАХ УТАС: 1800-1881
Салбарын байршлийг ЭНД ДАРЖ авна уу

СБДүүрэг, Их Эзэн Чингис хааны талбай гудамж 8/1, Сити Тауэр 1802 тоот

+976 (11) 331878

Гүүдсек ҮЦК салбарууд

  • Утас: 8054-6484

    Хаяг: Мөрөн хот, Товчооны баруун талын Баянцагааны байр, шилэн хаалганд

  • Утас: 8060-6484

    Хаяг: Завхан, Улиастай Богдын гол баг, Баруун бүс худалдааны төв урд 2 давхар тоосгон байшин

  • Утас: 8098-6484

    Хаяг: Арвайхээр хот, Хууль зүйн үйлчилгээний төвийн 4 давхар

  • Утас: 8095-6484

    Хаяг: Цэцэрлэг хот, Мэдээлэл холбооны газрын 1-р давхар

  • Утас: 8096-6484

    Хаяг: Баянхонгор хот, Голомт банктай ногоон байрны 6-р давхар 607тоот

  • Утас: 8097-6484

    Хаяг: Алтай хот, Мон-Алтай3 В1 давхарт

  • Дорноговь салбар

    Утас: 8052-6484

    Хаяг: Сайншанд 3-р баг " Shanti Building" үйлчилгээний төв

    Замын-Үүд салбар

    Утас: 8051-6484

    Хаяг: Замын-Үүд сум, Голомт бизнес төвийн 3 давхарт 305 тоот

  • Утас: 8059-6484

    Хаяг: Сайнцагаан сум, Анужин төв, 2 давхар

  • Утас: 8053-6484

    Хаяг: Даланзадгад сум, Өмнөговь аймгийн төрийн нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээний төв, 2 давхар

  • Сэлэнгэ салбар

    Утас: 8036-6484

    Хаяг: Сүхбаатар сум, Хас банкны байр, 2 тоот

    Зүүнхараа салбар

    Утас: 8037-6484

    Хаяг: Сэлэнгэ аймаг, Мандал сум 7-р баг Төвийн хэсэг, Худалдааны гудамж 208 тоот, Буян тахь 2 давхарт

  • Утас: 8055-6484

    Хаяг: Хонхор 3-р баг Найрамдал хотхон 4-р байр 3 тоот

  • Утас: 8061-6484

    Хаяг: Төв ХААН банкны хажууд ПИРАМИД төвийн 1 давхарт