Компаний тухай

Бидний тухай

Гүүдсек Үнэт цаасны компанийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

Гүүдсек ҮЦК нь анх 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2019 оны байдлаар хөдөө орон нутагт нийт 11 аймаг болон Улаанбаатар хотод төв салбартайгаар Монгол улсын газар нутгийн талаас илүүд Үнэт цаасны зах зээлийн бүх төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Бид үйлчилгээнийхээ тогтвортой байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн Монголын өргөн уудам нутагт тархан суурьшсан иргэд харилцагчдад Хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг ойртуулахаар зорилго тавин ажилласаар ирсэн.

Зорилгынхоо хүрээнд бидний хийсэн ажлуудаас цаг хугацааны дарааллаар товч дурдвал,

2008 он - Гурван хувь нийлүүлэгчтэйгээр үүсгэн байгуулагдаж Санхүүгийн зохицуулах хорооноос Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан;

2009 – 2010 он - Монголын хөрөнгийн биржийн гишүүнээр элсэн орсон, Хөвсгөл, Завхан аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх компаниар шалгаран нийт 40,000 гаран харилцагчийн Хөрөнгө оруулалтын эрхийг бичгийн мэдээллийг шилжүүлэн авснаас хойш өнөөг хүртэл тус аймгуудын нийт иргэдэд Үнэт цаасны зах зээлийн үйлчилгээг үзүүлж байна;

2011 – 2013 он - Давхардсан тоогоор нийт 70,000 гаруй харилцагчдад Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичгийн хувьцаатай холбоотой мэдээлэл зөвлөгөө, “ЭТТ” ХК-ийн хувьцааны данс нээж бүртгэх, мэдээлэл түгээх үйлчилгээнүүдийг хүргэж ажилласан;

2016 он - Хувьцаа эзэмшигчийн тоо нэг болж, дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэн Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж авсан;

2019 он - Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудад шинээр салбар нээн харилцагчдынхаа хүрээг тэлж, үйлчилгээндээ Цахим шийдэлийг нэвтрүүлэн иргэд харилцагчдад интернет орчноор дамжуулан орон зай харгалзахгүйгээр Брокерийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртэх боломж олгон ажиллаж байна.

Үйлчилгээ

Гүүдсек үнэт цаасны компани нь дараах үйлчилгээг үзүүлж байна.

Үнэт цаасны данс нээх үйлчилгээ

Excepteur sint occaecat cupidatat non proi dent, sunt in culpa qui officia..

Арилжааны зуучлал үйлчилгээ

Excepteur sint occaecat cupidatat non proi dent, sunt in culpa qui officia..

Андеррайтерийн үйлчилгээ

Excepteur sint occaecat cupidatat non proi dent, sunt in culpa qui officia..

Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

Excepteur sint occaecat cupidatat non proi dent, sunt in culpa qui officia..

Холбоо барих

Даваа - Баасан : 9:00 - 18:00           

  • +976 (11) 331878
  • contact@goodsec.mn
  • СБДүүрэг, Их Эзэн Чингис хааны талбай гудамж 8/1, Сити Тауэр 1803 тоот